Энхийн Манаа

Сайхан мэдээ: Манай төсөл сонгогдлоо

Манай "Энхийн Манаа" төслийг genialsozial хөтөлбөрийн хүрээнд залуусын шүүгчдийн комиссийг шийдвэрээр 100% санхүүжүүлэхээр шийдэв. Энэ нь манай төсөл үр дүнтэй, хэрэгцээтэй байгааг харуулж байна.

👉 Санхүүжилт одоогоор түр зуурын нөхцөлтэй байна.
👉 Дараагийн чухал алхам нь 2026 оны 6-р сарын 30-ны өдөр болох үйл ажиллагааны өдөр юм.

Хэрэв энэ амжилттай явагдвал төсөл Монгол улсад 2026 оны 10-р сараас хэрэгжиж эхлэх боломжтой болж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсад нярайн тусламж үйлчилгээ, эрт үеийн урьдчилан сэргийлэлт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдийн мэдлэг, дэмжлэгийг сайжруулах зорилготой олон улсын боловсрол, эрүүл мэндийн төсөл юм.

Төслийн хүрээнд:

  • неонатологийн (нярайн анагаах ухаан) орчин үеийн 900 хуудас мэргэжлийн сурах бичгийг монгол хэлээр орчуулж хэвлэх,

  • эмч, сувилагч, эх баригч нарт зориулсан бүсчилсэн сургалт,

  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш, мэргэжилтнүүдийн чадавхжуулах сургалт,

  • эцэг эхэд зориулсан гарын авлага, сургалт, дэмжлэг,

  • дижитал сургалтын материал, аппликэйшн ашиглах
    зэрэг ажлууд хэрэгжинэ.

Төслийн онцлох тоон мэдээлэл

  • Жилд Монгол Улсад ~65,000 нярай амьд төрдөг

  • Үүний ~6.5% нь дутуу төрөлт

  • Жил бүр ~4,200 гэр бүл шууд зорилтот бүлэгт хамрагдана

  • 130 гаруй эмч, сувилагч, эх баригч сургалтад хамрагдана

  • 80 орчим тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн хамрагдана

  • 21 аймгийн бүсчилсэн төвүүдтэй хамтарч ажиллана

Санхүү, тогтвортой байдлын онцлог

  • Төсөл нь зөвхөн богино хугацааны сургалт биш, харин:

    • орчуулсан сурах бичиг,

    • дижитал материал,

    • Train-the-Trainer загвар,

    • орон нутгийн мэргэжилтэн бэлтгэх
      системээр урт хугацааны тогтвортой үр нөлөө бий болгоно.

  • Санхүүгийн хувьд:

    • сургалтын шууд үр дүнгээс гадна

    • хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх,

    • урт хугацааны эмчилгээ, халамжийн зардлыг бууруулах,

    • эрүүл мэндийн системийн чадавхыг нэмэгдүүлэх
      нийгэм, эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөл юм.

  • Төслийн удирдлага, санхүүжилт, тайлагнал нь олон улсын төслийн стандартын дагуу хэрэгжинэ.

Integrationsgemeinschaft ausländischer Erwerbstätiger e.V. (IAE e.V.)

© 2026 IAE e.V.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Боловсрол ба нээлттэй нийгмийн төлөө