
IAE.e.V. нь харилцан солилцоо, идэвх оролцоо болон нийгмийн хариуцлагыг эрхэмлэдэг. Бид хүмүүсийг нэгтгэж, суралцах орчныг бүрдүүлж, нээлттэй бөгөөд харилцан хүндэтгэлтэй хамтын нийгмийг дэмжин ажилладаг.
Бидний тухай
IAE e.V. нь боловсрол, нийгмийн оролцоо, ялгаварлан гадуурхалтын эсрэг болон олон улсын соёлын ялгаа зэрэг сэдвүүд дээр олон төрлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний хамгийн том баялаг бол өөр өөр хэлтэй, олон төрлийн туршлага, үзэл бодол соёлтой гишүүдээс бүрдсэн явдал юм.
Хүмүүс хоорондоо уулзаж, бие биенээсээ суралцаж, хамтдаа хариуцлагатай байсан цагт нийгмийн эв нэгдэл бэхждэг гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас бид иргэдийг чадавхжуулж, харилцаа холбоог нь дэмжин, нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь туслах олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
IAE e.V. нь 2013 оноос хойш нийгмийн оролцоо, тэгш боломж, улс төрийн боловсрол болон соёл хоорондын харилцааг дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм. Манай үйл ажиллагааны төвд боловсрол, харилцаа, хувь хүний чадавхжуулалт орших бөгөөд үүнийг олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлдэг.
2013 оноос хойш нийгмийн оролцоо ба тэгш боломжын төлөө
Манай хамт олон
Бид харилцан хүндэтгэлтэй, бодит байдалд ойр, мөн шинэ санаанд нээлттэй байдлаар ажилладаг. Үүний зэрэгцээ бид хүмүүстэй зөвхөн өөрчлөлтийн тухай ярих бус, харин түүнийг хамтдаа бүтээхийг чухалчилдаг.






ТББ Тэргүүн
Уранчимэг
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Александр
Захирал
Нарангарав
Манай багийн гишүүд
Манай сайн дурын ажилтнууд өөрсдийн цаг хугацаа, санаа бодол болон өөр өөр үзэл бодлоороо дамжуулан холбооны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг. Бид хамтдаа уулзалт, боловсрол болон нийгмийн оролцоонд зориулсан орон зайг бий болгохыг зорьж байна.






Харилцаа холбоо ба Сошиал медиа
Анужин
Санхүү ба Зохион байгуулалт
Цэндсүрэн
Вэбсайт ба хэвлэл мэдээлэл
Пунсалмаа
Хамтдаа оролцоо, боловсрол, харилцан солилцооны төлөө
IAE e.V. нь хариуцлага хүлээх чадвартай, олон талт байдлыг давуу тал гэж хардаг, хамтдаа өөрчлөлт хийхийг эрмэлздэг хүмүүс дээр тогтдог. Бидний үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах эсвэл дэмжлэг үзүүлэх хүсэлтэй хүн бүрт бидний үүд хаалга нээлттэй.
Чиглүүлэлт
Мэдээ
Бидний тухай
Холбоо барих


Integrationsgemeinschaft ausländischer Erwerbstätiger e.V. (IAE e.V.)
© 2026 IAE e.V.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Боловсрол ба нээлттэй нийгмийн төлөө
