Add your promotional text...
IAE e.V. – Цаг үеийн мэдээлэл
Эндээс та манай хамгийн сүүлийн үеийн төсөл, арга хэмжээ болон боловсролын хөтөлбөрүүдийн талаарх бүх мэдээллийг авах боломжтой. Наадам, StartSafe болон Саксон муж болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй бусад сонирхолтой ажлуудын талаарх мэдээллээс хоцрохгүй байгаарай.
Тулгын 3 чулуу - эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон хүүхэд сурагчдийг чадвахжуулах
Манай “Тулгын 3 чулуу” боловсролын төсөл Stiftung Nord-Süd Brücken-ээс санхүүжилтээ авч, одоо хэрэгжүүлэх шатандаа орж байгааг баяртайгаар мэдэгдэж байна.
Манай төсөл нь Монгол дахь хамтрагч байгууллага "Дэлхийн Багш" ТББ-тай хамтран хэрэгжих бөгөөд орон нутгийн сургууль, эцэг эх, хүүхдүүдийг дэмжих зорилготой. Үүнд боловсролын чанарыг сайжруулах, дижитал болон хиймэл оюуны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээх, мөн сургууль ба эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарна.
Сургалт, практик зөвлөмж, сургуулийн орчин дахь дэмжлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан Дорноговь аймагт боловсролын тогтвортой, ирээдүйд чиглэсэн хөгжлийн үндсийг бий болгохыг зорьж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн дэмжсэн бүх байгууллага, хамтрагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Монгол соёлыг сонирхогч та бүхнийг 2026 оны 6-р сарын 20-ны өдөр SDB e.V. байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Наадам" зуны соёлын баяртаа та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!
Хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачдын цэц, эгшиглэнт дуу хуур, гар урлалын гайхамшиг болон хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд та бүхнийг хүлээж байна.
Манай баяр наадам хэн бүхэнд нээлттэй бөгөөд тасалбар, төлбөргүйгээр зочлох боломжтой.
Эх нутгийнхаа өв соёл, баяр цэнгэлийг Хемниц хотноо хамтдаа хуваалцацгаая!


Наадам 2026 – Хемниц хот дахь зуны соёлын баяр
Төслийн хүрээнд орчин үеийн нярайн мэргэжлийн сурах бичгийг герман хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэхээс гадна номын зохиолч АУ-ны доктор Аксел Хюблер (PD Dr. med. habil. Axel Hübler) өөрийн биеэр эмч нарыг сургагч багшаар бэлтгэх сургалтыг удирдан явуулна.
Огноо: 2026 оны 3 дугаар сарын 28-ий өдөр Төслийн сонгон Шалгаруулалтанд амжилттай оролцож Төслийн 100%-ийн Санхүүжилт Сахсону мужийн Хүүхэд Залуучуудийн Сангаас авах болсоныг дуулгахад таатай байна.
Монголын үр сад эрүүл энх байж, элэг бүтэн аж жаргалтай нийгэмийг бүтээхэд бид өчүүхэн хувь нэмэрээ оруулах гэж байгаадаа маш их баяртай байна. Бидэнд итгэж бидний ажлыг дэмжиж байгаа мянга мянган залуучууддаа талархья!


Энхийн Манаа – нярайн анагаах ухааны сургалт Монголд
Чиглүүлэлт
Мэдээ
Бидний тухай
Холбоо барих


Integrationsgemeinschaft ausländischer Erwerbstätiger e.V. (IAE e.V.)
© 2026 IAE e.V.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Боловсрол ба нээлттэй нийгмийн төлөө
