Бидний төсөл

Манай төслүүд боловсрол, нийгмийн оролцоо, ялгаварлан гадуурхалтын эсрэг үйл ажиллагаа болон соёл хоорондын солилцоог нэгтгэдэг – Саксонд болон олон улсын хэмжээнд.

Төсөл хөтөлбөрүүдээс

A modern healthcare training room where staff attend a digital presentation on a smart screen.
A modern healthcare training room where staff attend a digital presentation on a smart screen.
Тусгай боловсролын сургалт, мэргэшүүлэх төв Улаанбаатарт
Diverse colleagues sharing lunch and snacks at a business meeting table in an office.
Diverse colleagues sharing lunch and snacks at a business meeting table in an office.
Боловсрол, соёлын солилцоо болон хамтын ажиллагааны төслүүд

Наадам, цагаан сар - соёлын өдөрлөгүүд ба олон улсын харилцааны соёлын солилцоо

Хүндэтгэлтэй байгууллага

“Хүндэтгэлтэй байгууллага” төслийн хүрээнд IAE e.V. нь Хемниц–Цвикау бүс нутагт нээлттэй, олон янз байдлыг хүлээн зөвшөөрсөн, харилцан хүндэтгэлтэй ажлын соёлыг хөгжүүлэхэд чиглэн ажилласан.

Өмнөх жилүүдэд мэргэжлийн сургуулийн суралцагчидтай хийсэн улс төрийн боловсролын туршлага дээр тулгуурлан уг төслийг байгууллагуудын түвшинд өргөжүүлсэн.

Төслийн хүрээнд сургалт, коучинг, соёл хоорондын воркшопууд зохион байгуулж, байгууллагуудад ялгаварлан гадуурхалтыг бууруулах, харилцан ойлголцол, хүндэтгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Мөн байгууллагууд өөрсдийн дотоод сорилтуудыг танин мэдэж, тогтвортой шийдлүүдийг боловсруулахад чиглүүлсэн.

Түүнчлэн “Хүндэтгэлтэй байгууллага” гэсэн батламж (шошго)-ийг бий болгож, байгууллагуудын нийгмийн хариуцлагыг олон нийтэд таниулах зорилготой байв.

Уг төсөл нь урт хугацаанд олон янз, хүндэтгэлтэй ажлын орчныг төлөвшүүлэхийг зорьсон.

Энэхүү төсөл нь Германы Улс төрийн боловсролын холбооны төв (bpb)-ийн дэмжлэгтэй хэрэгжсэн.

Төслийн удирдагч: Марие Рех, Сургагч багш

BNE байгууллагад – Сургалт

Энэхүү төсөл нь насанд хүрэгчид болон байгууллагуудыг тогтвортой хөгжлийн боловсролын чухал орчин гэж үзэн хэрэгжсэн.

Сургалт, семинаруудын хүрээнд тогтвортой хөгжлийн боловсролыг (BNE) байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх арга, туршлагыг танилцуулсан.

Оролцогчид тогтвортой эдийн засаг, насанд хүрэгчдийн боловсролын онцлог, практик сургалтын арга зүй зэрэг сэдвүүдээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн. Энэ явцад нийгмийн болон эдийн засгийн хэрэгцээг тэнцвэртэй авч үзэхэд онцгой анхаарсан.

Төсөл нь тогтвортой хөгжил нь зөвхөн сургуулийн боловсрол биш, харин ажлын орчинд ч мөн чухал үүрэгтэй болохыг харуулсан.

Энэхүү төсөл нь Engagement Global байгууллагаас, Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилт болон Саксоны Соёлын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн.

Төслийн удирдагч: Веняамин Шуманн, Сургагч багш